Monday, October 10, 2011

Нэр даанч өгч болмооргүй байна.

 Бүн болгон яагаад хортой, тэр дундаа оюун ухааныг самууруулагч  идээнээс хүртэж, хувь тавилангаа тэр чигээр нь өөрчилсөн олон алдааг гаргах ёстой гэж. Эсвэл хүн бүр эрүүл ухаантай байхдаа бодож байсан зүйлсийг архины ачаар гаргадаг юм болов уу?. Тийм бол хүнд нууж хаагаад байх зүйл огт гарахгүй амар болно. Мэдье гэсэн зүйлээ архидаад л мэдчихнэ. Гэвч тийм биш юмаа. Оюун ухаан хүчтэй мөртлөө өчүүхэн. Оюун ухаан урьд өмнө нь хүсч байгаагүй зүйлээ тэгвэл яагаад хийчхэв.Энэ л асуултын хариуг олмоор байна. Маш ихээр хүсэж байна. Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, тийм юм хийхэд хүргэлээ хэмээн эсрэг хүчинд буруугаа тохох гэж үү.Тэгвэл дэндүү хулчгар, арчаагүй хүний шинж болно. Аа яадийм намайг л хүмүүс буруугаар ойлгохгүй бол хамаа ч алга, түүний буруу гээл хэлчий гэж бодож болох ч нийгмийн дундах хийсэн л бол хийсэн гэх ойлголтыг хэзээ ч халж чадахгүй...За ингээд насан туршдаа тэр ингэж байсан, энэ ингэж байсан гэх нэрийг яах ч билээ дээ. Оюун ухааны арчаагүй дорой байдлыг яаалтай ч билээ. Яг л төрөлхийн эсвэл гэмтлээс болж оюуны хомсдолтой болсон хүний ч гаргаагүй ааш авир гаргадгийг нь бодохоор даанч тусгүй.


Та санал бодлоо хуваалцаарай.