Төсөөлөн
бодож үзье. Дэлхийн II дайны үед Германы зэвсэгт хүчин өшөө авагч алсын
тусгалтай пуужин V-2 олон тоогоор үйлдвэрлэн Нью Йорк, Лондон хотуудыг
мөн холбоотны цэргийн хүчний бөөгнөрөл дунд бөмбөгдсөн бол, дайны үйл
ажиллагаа явагдаж байгаа бүх фронтод дэлхийн хамгийн анхны тийрэлтэт
хөдөлгүүрт сөнөөгч онгоц ашиглаж чадсан бол, далайн тулаанд тийрэлтэт
хөдөлгүүрт сөнөөгч онгоц тээвэрлэгч усан онгоц ашиглаж чадсан бол, АК-47
автомат винтов үйлдвэрлэгдэж эхлээгүй байхад бүтээгдсэн автомат винтов
ашиглаж эхэлсэн бол Дэлхийн II дайн хэрхэн төгсөх байсан бол?
Нацистууд улс төр суртал ухуулгын ажилдаа анхаарахын зэрэгцээ шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтуудыг өөрийн зэвсэгт хүчиндээ ашиглахыг ихэд хүсэн асар их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байж. Ингээд Дэлхийн II дайны дуусах тэрхүү саруудад Вермахтын дайчид ашиглаж чадаагүй Германы эрдэмтэн судлаач, инженерүүдийн бүтээж байсан байлдааны зэвсэглэлүүдийг танилцуулъя.
10. Атомын бөмбөг

Дэлхийн II дайн эхлэхээс өмнөх жилүүдэд дан ганц Америкчууд уран боловсруулах, эрчим хүч гарган авах, зэвсэглэлд ашиглах талаар төсөөлөн судалгаа шинжилгээ хийж байсан гэвэл дэндүү өрөөсгөл зүйл болох байх. Хэрвээ Гитлерт атомын бөмбөг байсан бол одоо дэлхийн улс төрийн байдал ямархуу байдалтай байх байсан бол. Германы эрдэмтэд энэ төрлийн судалгаа хийж байсан нь тодорхой боловч атомын бөмбөг зохион бүтээх судалгааны ажил хийгдэж байсан эсэхээр тодорхой баримт байдаггүй. Холбоотны нисэх хүчин Германы судалгаа шинжилгээний нууц лаборатор байрлаж байсан хотуудад хүчтэй цохилт өгч байсан учраас баримт материалууд устаж алга болсон хэмээн ихэнх түүхчид үздэг.
9. Fa 223 нисдэг тэрэг

Дайны өмнө 1930 оны үеэс Германы инженерүүд нисдэг тэрэг хийж туршин нисгэж байсан байна. Тэдний нэг нь Фокке-Ахгелис Fa. 223 нисдэг тэрэг юм. Нисдэг тэргийг ачаа тээврийн ба тусгай даалгавар гүйцэтгэх тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа гүйцэтгэх цэргүүдийг дайсны ард буулгах зориулалтаар бүтээн боловсронгуй болгож байж. Нисдэг тэрэг нь автомат винтов, 2 ширхэг 250 килограммын жинтэй тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон цагт 180 километр хурдлах чадвартай. Италийн фашист Мусоллиниг аврах тусгай ажиллагаанд уг нисдэг тэргийг ашиглаж байжээ.
8. Хейнкель He-100

1939 оны хавар Германы нисэх хүчний нисгэгч Ханс Дитерли нисэх хүчний түүхэнд цагт 700 километр хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Дээд амжилтыг тогтооход нислэг хийсэн онгоц нь Хейнкель He-100 сөнөөгч онгоц байлаа. Нацист намын гишүүн нисэх онгоцны загвар зохион бүтээгч инженер Эрнст Хейнкелийн зохион бүтээсэн He-100 сөнөөгч онгоцыг дайны жилүүдэд хэзээ ч олон тоогоор үйлдвэрлэж байгаагүй юм. Германы нисэх хүчний үндсэн зэвсэглэлд Мессершмитт Bf.109 сөнөөгч онгоц ашиглагдаж байжээ. Хожим Японы эзэн хааны нисэх хүчнийхэн He-100 сөнөөгч онгоцноос санаа аван Кавасаки Ki-61 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэн байлдааны ажиллагаанд ашигласан байна. He-100 сөнөөгч онгоц нь хурдтай, богино эргэлт хийдэг, буудлагын хол тусгалтай гэх мэт олон давуу талтай байсан боловч нисэх хүчний тулаанд хэзээ ч ашиглагдаагүй юм.
7. 21-р U шумбагч онгоц

6. Жункерс Ju-290 стратегийн бөмбөгдөгч

1930-1940 оны хооронд Америк, Англи болон Германы нисэх хүчнийхэн хол зам туулж чадах олон тооны тэсрэх бөмбөг тээвэрлэх стратегийн бөмбөгдөгч онгоцтой болох талаар хүчин чармайлт гарган ажиллаж эхлэсэн байна. Германы Жункерс Ju-290 бөмбөгдөгч онгоц нь 4 хөдөлгүүртэй цагт 440 километр хурдалж 3 тонн тэсрэх бөмбөг тээвэрлэх зориулалттай байж. Ju-290 бөмбөгдөгч онгоцыг Нью Йоркыг бөмбөгдөх ажиллагааны нэгэн хэсэг болон бэлтгэгдэж байсан. Дайны жилүүдэд нийт 65 ширхэг үйлдвэрлэгдсэн боловч цөөн тооны байлдааны ажиллагаанд оролцсон байна.
5. Хейнкель He-219 “Шар шувуу” шөнийн тулаанч

Инженер Эрнст Хейнкелийн бүтээсэн шөнийн цагаар тулалдаанд оролцох боломжтой радарын системээр тоноглогдсон сөнөөгч онгоц He-219-ыг 500 ширхэг үйлдвэрлэсэн байна. Шөнийн тулалдааны үеэр энэхүү онгоцноос сайн онгоц дайны жилүүдэд үйлдвэрлэгдэж зохион бүтээгдэж байгаагүй байна. Германы дээд командлал Ju-290 стратегийн бөмбөгдөгч онгоцонд ихээхэн ач холбогдол өгөн He-219 шөнийн тулаанчийг олон тоогоор үйлдвэрлээгүй байна.
4. Граф Цеппелин нисэх онгоц тээвэрлэгч

3. Алсын тусгалтай V-2 пуужин

2. Штурмгевейр StG-44 автомат винтов

Хэрвээ Германы армийн явган цэргийн зэвсэглэлд энэхүү автомат ажиллагаатай StG-44 винтов эртхэн ашиглагдаж эхэлсэн бол дайны ажиллагаанд нөлөөлж болох л байсан байх. 1942 оноос эхлэн Германы зэвсэгт хүчний даалгавраар 1942 оноос эхлэх эрдэмтэд судалгаа хийж 1944 он гэхэд үйлдвэрлэж эхэлсэн энэ автомат винтовыг 500 гаруй мянган ширхэг үйлдвэрлэж чадсан байна.
1. Мессершмитт Me-262 “Хараацай”

Дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоцыг дайны төгсгөл үед Германы инженерүүд зохион бүтээж чадсан. Дайны сүүлчийн сарууд гэхэд нийт 1600 гаруй Me-262 үйлдвэрлэгдэж нисэх хүчинд шилжүүлэн өгсөн боловч дайны үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй юм. Учир нь холбоотны болон Оросын цэргүүд өргөн фронтоор давшилт хийн Германы эзэн улсын газар нутагт хэдийнээ ороод ирчихсэн үе байсан юм.