Monday, September 3, 2012

ДЭЛХИЙН ШАШИН-2

Шашны хүчирхэг баидал нь улс орны тусгаар тогтнол, ард түмэн ертөнц, байгаль, нийгмийн үзэгдлийг ойлгож илэрхийлэх чадвар, тухайн  шашны үзэл баримтлал, дотоод хууль дүрмээс ихээхэн  шалтгаалдаг.
Хүн үүссэн цагаас байгаль дэлхииг шүтэн бишрэх, юмс үзэгдлийг далд эзэдтэй гэж итгэх, хүний үхэх төрөхийн нууцыг тайлах зэрэг хүсэл эрмэлзэл нь шашин үүсэхийн үндэс болжээ. Өдгөө аливаа үндэстэн ястан шүтэж бишрэх эрх чөлөөтэй, шашнынхаа зан үйл, баяр ёслол, мөргөл, хурал цуглаанаа хийх бололцоотой юм. Шашин нь нэг талаас улс орныг нэгтгэх, ертөнцийг ухаарах, хүмүүсийн ёс суртахуунд зөв хүмүүжил олгох эерэг талтай ч нөгөө талаас улс доторх өөр төрлийн шашинтантай зөрчилдөх. үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсэх, иргэний дайн, өнчрөл. ядуурал. гэмт хэрэг дагуулах нь бий.
Лалын шашин-(Islаm)
Араб хэлний ивээгч гэсэн утгатай үг. VII зууны эхэн үед арабын Мухаммед үндэслэжээ. Мухаммед VII зуунд лалын улс орнуудын хүчирхэг удирдагч байв. Абиссин, перс зэрэг хөрш орнуудын довтолгоон, дотоодын хямралыг даван туулахад шаардлагатай хүчтэй төр
улс байгуулахыг арабчууд мөрөөдөж байсан боловч биеллээ олж чадахгүн байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд олныг хамарсан хүчирхэг шашин бий болгосон нь эдүгээгийн лалын шашин юм. Анх худалдаа, арилжааны төв байсан Мекка хотноо шашны номлогчид бий болж уг хотын язгууртнуудын хавчлагаар Медин хотноо шилжин суурьшжээ. Медин хотноо лалын шашны анхны тэргүүнээр Мухаммедийг сонгож лалын шашинтны он тооллыг шинээр бий болгов. VII зууны 30-аад онд лалын шашинтны захирангуй халифын төр улсыг байгуулав. Урьд өмнө Курейш овогтны шүтээн байсан Аллах-бурхан лалын шашны гол шүтээн болжээ.
Лалын шашин нь коран сударын бишрэлд үндэслэгдсэн, гол номлол нь ертөнцийн юмс үзэгдлийн хөгжил хөдөлгөөн, түгээмэл зүй тогтол зөвхөн Аллах бурхны хувь тавилан гэж үздэг. Тиймээс лалын шашны номлолд орж ариутгагдаагүй мунхаг олныг тайтгаруулах их ариун дайн гэгчийг араб-дорно дахинд явуулж байв.
Лалын шашинтан 5 зайлшгүйг мөрдөнө. Нэгдэх нь зайлшгүй (шахада) нь Аллах ба Мухаммедаас өөр бурхан гэж үгүй, хоёрдахь нь (салат) өдөр тутмын 5 удаагийн мөргөлийг сахин дагах, гуравдахь нь (закат) ядуусыг тэтгэх, дөрөвдэх нь (саум) Рамадан сарын ёсыг гүйцэтгэх, тав дахь нь (хаж) Мекки (Саудын Аравын баруун хэсэгт орших лалын шашны ариун хот, шашны төв, Мухамеддийн төрсөн газар)-д олноороо мөргөл үйлдэх эдгээр болно.
Лалын шашны өөр нэг зорилго нь бүх лалын шашинтнуудыг нэгтгэхэд чиглэгддэг. Гол чиглэлүүд: сүннизм, шийзм.

Сүннит (Sunni) –Араб хэлний "заншил" гэсэн үгнээс гаралтай. Лалын шашны хамгийн тууштай, уламжлалт салбар юм. Шүтлэгтнүүд нь өөрсдийгөө үүрэг (хариуцпага) бухий хүмүүс гэсэн утгатайгаар Аль-аз-суннах гэж нэрлэнэ. Нийт лалын шүтлэгтнүүдийн 80% нь сүннитчүүд байдаг. Сүннитүүд коран судар дээр бичигдээгүй ч Мухаммедийн сургаалыг даган мөрддөг. Шийтээс ялгарах ялгаа нь өөрсдийгөө Мухамедийг залгамжлагч анхны 4 халиф, шашны тэргүүний удам үр хойчис гэж үзнэ.
Шийт (Shi't, shi'ite)-Араб хэлний шаа- "хэн нэгэнд нэгдэх" гэсэн утгатай. Мухаммедийн хууль ёсны залгамжлагчид хэмээн үздэг. Шийтүүд ихэвчлэн Иранд төвлөрдөг. Учир тус улсын төрийн шашин нь юм.
Бехайзм (Baha'i)-бабаизмаас салан үүссэн шашин­улс төрийн чиглэл. 1860-аад онд бий болсон. Төв нь Израилийн Хайф хотод байрлана. Дэлхий нийтээр нэгдмэл нэг шашинтай болохыг эрмэлздзг. Бабаизм-мусульман шүтлэгтний нэг сект, 1844 онд Персэд (Иран) Али Мухаммед үүсгэжээ. 1848 онд лалын шашнаас тусгаарлаж буйгаа зарласан ч үүсгэн дэмжигчдийг эсэргүүцэгчид барьж аван цаазалжээ. Гэвч энэ сектийнхэн бурхны их лүндэн удалгүй бууна гэдэгт итгэдэг,
Иудаизм-(Judaism)
http://www.enlightened-spirituality.org/images/Judaism--star_of_David_over_Jerusalem.jpg
Анх манай тооллын өмнөх 2 мянгаад жилийн тэртээ палестинчуудын дунд овгийн байгуулал задарч ангит нийгэм бэхжих үед нүүдэлчин овгийн дотор үүссэн бөгөөд цаашдаа бусад овог аймаг, ястан, үндэстний дунд дэлгэрсэн ч далайц нь бага байжээ. Домогт энэ шашныг үндэслэгч нь Авраам гэж өгүүлдэг. Палестинд шашны хэргийг дагнасан санваартнууд (лүндэн буулгагч буюу шилмэл бүлэг хэмээн зарласан) гарч иудейн шашны төвийг Иерусалимийн сүм болгов. Ард түмнээ эвлэрэлд дуудаж, хойч үедээ хандуулахад чиглэгдсэн энэ шашин орчин үед тууштай, шинэтгэгч, хуучинсаг, эвлэрэнгүй гэсэн 4 бүлэгт хуваагддаг байна.
 Индуизм - (Hiduism)
Энэтхэгийн уламжлалт шүтлэг. Энэ шашныг үндэслэгч гэж байхгүй аж. МЭӨ 3000 жилийн өмнөөс аажмаар бүрэлджээ. Энэтхэгчүүдийн өдөр тутмын амьдралд мөрдөгддөг, хатуу дэг жаягтай, шашны номлолын гол үндэслэлүүд Брахмань, Вед шашны эртний хэлбэрүүдийн зарим номлол, сургаалаас бүрэлджээ. Бүх юм үзэгдлийг Брахма эзэн тэнгэрээс заяасан ертөнцийн оюун санааны ач ивээл хэмээн номлодог. Индиусчүүдийн гол судар нь Ведийн судар байдаг. Гол бурхад нь: Брахма, Вишну, Шива, бусад нь Кришна, Ганеша, Парвати, Индра...г.м. Индуизмын шашны эртний шат нь Брахманизм. Индуизм нь вишнуизм ба шиваизм гэсэн хоёр урсгалтай. Энэтхэгчүүдийн олонх нь энэ шашныг шүтдэг.

Сикхизм - (Sikhism)
Энэтхэгийн гол шашны нэг. XVI  зуунд бий болжээ. Индиузмын ба лалын шашныг нэгтгэсэн сургаал нь цорын ганц, мөнхийн агаад түүний үүсгэл нь манай Одот ертөнц юм гэж номлодог. Сакхизм нь хүн бүр эрхтэй, тэднийг ангилан хувааж болохгүй гэж үздэгээрээ Энэтхэгт дэвшилтэд шашин болно. Бүх шүтлэгтэнгүүд Сингх буюу "арслан" гэсэн нэг овогтой байдаг.  Сикхи шашин анх Пенжаб мужид энхийн шашны үүрэгтэйгээр хөгжиж байгаад улс төриин зорилгод нэгдсэн цэргийн номлол, цэргийн хүчин болж хувирчээ. Тухайлбал, Энэтхэг Улс тусгаар тогтноход сакхийн шашинтнууд бие даасан Сикхийн улс байгуулах үйл ажиллагаа явуулж байв.
Вед - (Vedas)
МЭӨ 1500-1200 онд индо-арийн овог аймгаас үүсэлтэй эртний шашин юм. Хожим индуизм хэмээх томоохон шашны эхлэл болжээ. Дөрвөн Вед буй: Ригвед (Энэтхэгт арийчуудын анх авчирсан тайлагчдын уламжлалыг хадгалах), Яжурвед (ариун номлол ба залбирал мөргөл), Самавед (дуу аялгуу, дуулал), Атхарвавед (шидэт тарни, дом, сүлд дууллын цоморлиг). Тэдгээрт эртний дорно дахины мэдлэг ухааны янз бүрийн салбар болон шашны мөргөл, уншлага зэрэгт холбогдох асуудлууд тусгагджээ. Ведийн шашинд эртний шашин шүтлэгийн нэг хэлбэр болох онго шүтэх ёсны асуудлууд үлэмж бий. Жишээлбэл Ведийн шашин нь олон бурхны (политеизм) системтэй байсан бөгөөд тухайлбал, түүнд Анги (галын бурхан), Индра (бороо, цахилгааны бурхан), Сурья (нарны бурхан) гэгчийг шүтэж байв. Ведийн шашны гол үндэс нь сүнсний тухай номлол болно.
Брахманизм - (Brahma)
Индуизмын шашин бүрэлдэхүй анхны үе шатыг илэрхийлэх нэр томьёо. Ведийг голлон шүтнэ. Брахманчуудын ариун судар нь эртний ведийн уран зохиолын дурсгал юм. Хөгжлийн явцдаа индиузмын шинэ, нийтлэг хэлбэрт шилжжээ.
Конфуци - (Confucianism, жу-ця)
XX зууны эхэн хүртэл Хятадад хүчтэй нөлөөтэй байсан гүн ухааны сургаал. Эдүгээ Азийнхны дунд конфуцийг шүтэн бишрэгчид цөөнгүй. Конфуцийн (МТӨ 551-479) "Харилцан яриа ба бодомж" гэсэн бүтээл эхэндээ ёс зүйн чиг баримжаа болж байгаад аажимдаа улс төр буюу хаант засаглалд нэвтэрч улмаар шашны хэмжээнд хүрчээ. Харин 1911-1912 онд гарсан лам нарын бослогын дараа конфуцийн сургууль, газрууд хаагджээ. Хожим хятадын коммунист намын үзэл баримтлал, маозмын онол конфуцийн сургаалийг ашигласан байдаг.
Даосизм (Daoism)
Конфузийн сургаалийн удаад орох хятадын шашин, гүн ухаан. Даосийн сонгодог гүн ухааныг үндэслэгч нь Лао-цы юм. Түуний номлолын гол үндэс «дао» - нь зам, харгуй гэсэн үгээс эхлэх бол гол сургаал нь дао хуулийн тухай номлол ажээ. Даосизмын сургаал ёсоор дао хэмээх нь бурхны ямар ч санаа зориг, хүмүүсийн хүчин чармайлтаас үл хамаарах ертөнцийн мөнхийн хөдөлгөөн, ахуйн гол хууль мөн гэж сургана. Хүн төгс болох зам мөрийг дагахдаа тэсвэр тэвчээртэй байж, байгалийн болон хүний өөрийн тэнцвэрийг (инь-янь) хадгалах ёстой. Даосизм нь шашины хэлбэрээр МЭ- 142 онд бий болжээ.

No comments:

Post a Comment